Шууд Chart

Тархины хавдрыг нарийн илрүүлэх шинэ технологи боловсруулжээ

2017-02-10 10:45:43

Аливаа хортой болон хоргүй хавдрыг тухайн өвчтөний биеэс бүрэн салгахгүй л бол хавдар дахин ургах, үсэрхийлэх магадлал өндөр байдаг. Гэсэн хэдий ч тухайн хавдар хаана хэрхэн байрласнаас хамаараад авч чадахгүй тохиолдол маш олон байдаг, тухайлбал тархины хавдрын мэс заслын үед тухайн хавдар орчмын тархины эдийг хавдартай хамт авахаас өөр аргагүй тохиолдол байлаа гэж бодоход, тухайн өвчтөний тархины үйл ажиллагаа доголдох болзошгүй аюултай байдаг байна.

Харин энэ аюултай ажиллагаанаас сэргийлж, тухайн хавдрыг хүний биеэс салгахдаа аливаа эдийг оролцуулахгүйгээр тайран авах аргыг Харвардын их сургууль болон Мичиганы анагаах ухааны сургуулийн судлаач, эрдэмтэд туршсан байна. Хүний тархинаас бусад биеийн хэсэгт ургасан хавдрыг тайран авахад, тархийг бодвол илүү хялбар байдаг байна. Харин тархины хавдар нь үүлтэй төстэй, тархины хавдрын голомтыг олж илрүүлэхэд амархан боловч, хавдар чухам хаа хүртэл тархсан хэр хэмжээтэйг мэдэхэд хэцүү байдаг байна.

Тиймээс эрдэмтэн судлаачид Романовын спектроскопын аргыг нийт 360 гаруй өвчтөнд туршин хэрэглэсэн байна. Энэхүү аргын гол зарчим нь тухайн өвчтөний тархины зөөлөн эднээс сорьц болгон тасдаж аваад, түүнд тусгай будагч бодис шахна. Үүний дараа тархины тэрхүү будсан хэсгийг нарийвчлан шинжилнэ. Энэ ажиллагаа ойролцоогоор 30-40 минут үргэлжилнэ. Энэ технологийн дагуу тухайн хавдар дээр лазерын туяа тусгаж, түүний гэрлийн шинж чанар нь тархины зөөлөн эд дээр хэрхэн тусч байгаагаас хамааран өөрчлөгдөнө. Хавдрын болон хэвийн эсийн химийн найрлагын ялгаа нь хавдрын хүрээ хязгаарыг яг нарийн зааглан харуулах боломжийг эмч нарт олгодог байна. Одоогийн байдлаар энэ технологийн аргыг анагаах ухааны салбарт ашиглаагүй байгаа бөгөөд клиникийн туршилт хийсний үндсэн дээр ашиглах боломжтой болох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тархины хавдрыг нарийн илрүүлэх шинэ технологи боловсруулжээ  
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй