Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ

2017-02-11 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 11. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 16. Санчир гараг. Их морь одтой, таван шар мэнгэтэй шарагчин могой өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага
: Мунхрахуй
Суудал:
Уул

Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. 08 цаг 34 минутад сар тэргэл болно. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.   

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Та хайртай хүнээсээ хайр сэтгэлийг хүсэмжлэх болно. Ганц бие бол хайр дурлалтай учирна. Өнөөдөр та айж ичих зүйлгүйгээр өөрийнхөө талаар эсрэг хүйстэндээ ярих бөгөөд хэт сэтгэл хөдлөл хортой. Жолоо барихдаа болгоомжил.


ҮХЭР (4/20-5/20)

Гадуур их ажилтай явснаас болж гэр бүлийн хэрүүл маргаан гарч болзошгүй. Энэ өдөр танд худалдаа наймааны чиглэлд олон төрлийн эрсдэлтэй алхмууд хийх шаардлага гарна. Гэвч эдгээр нь танаас маш өндөр болгоомжлол, мэдээлэл, мэдрэмжийг шаардаж байна. Танд нөлөө бүхий найз нөхөд байдаг бол одоо л тусламж гуй. Мөн дарга удирдлагынхаа санааг үг дуугүй дагахаас аргагүй байдалд байгаа бол сайн тунгаан бод.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хувийн амьдралдаа анхаарах өдөр. Ажил төрлийн тал дээр хамтрах санал тавьсан хүмүүсийг сайн судла. Гэр бүлийн уур амьсгал ширүүн болж магадгүй. Чин сэтгэлээсээ ярилцах цагаа гарга. Хоёр биендээ цаг гарга. Алсаас ирсэн илгээмж таны амьдралд төвөг удна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өөрийн үнэт зүйлээ хамгаалах өдөр. Өнөөдөр хувийн сонирхолоо хамгаалахын тулд шийдвэртэй арга хэмжээ ав. Зарим тохиолдолд ширүүн өрсөлдөөнд оролцоно. Танд ялалт байгуулах онцгой боломж байна. Ажлын бүх салбарт өөрийн чухал зүйлээ хамгаалах нь танд хүндэтгэл хүлээх сайхан боломж олгоно.


АРСЛАН (7/23-8/22)   

Мөрөөдөл хий хоосон замхрах өдөр. Өнөөдөр санаж зорисон ажил бодит амьдралд хэрэгжихгүй, мөрөөдөл болон замхарна. Иймд гэнэтийн нөхцөл байдал, уулзалт, муу мэдээнд сэтгэл зүйгээ бэлд. Уур хилэнгээ барьж, тэвчээртэй бай. Дотны найзууд, санаа нэгтнүүдтэйгээ уулзаж ний нуугүй ярилцаж хүндрэлээс гарах арга зам ол. Гэхдээ хэрээс хэтрүүлж болохгүй, чиний асуудал чинийх гэдэг дүрмийг хэт давах хэрэггүй. Архи согтууруулах ундаанаас хол бай.


ОХИН (8/23-9/22)

Хайр дурлалын сэтгэл зовоож буй асуудлыг аль болох хурдан шийдвэрлэ. Өнөөдөр хувийн харилцаанд онцгой анхааралтай бай. Хамар, амны хөндий хоолойн өвчин хүндэрч болзошгүй. Ажил хэргийн шийдвэр гаргахдаа онцгой хүмүүсийн туршлагыг судлан, тэдний гаргасан замаар явна. Та мөнгөнөөс хэт хамаарахаас зайлсхий.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Бүтээлч хөдөлмөр эрхлэх эсвэл цэвэр агаарт амрахад сайн өдөр. Энэ өдөр таны сэтгэл санаа тогтвортой, ямар ч үйл явдалд эерэг хандаж чадна. Эхлүүлсэн ахуйн чанартай ажлуудаа гүйцээнэ. Хайр дурлал сайхан харьцаатай байна. Хоорондоо тэвчээртэй харьцвал сэтгэл санааныхаа түр зуурын хурцдалаас гарч чадна. Сайхан амьдрах зорилгодоо хүрэх зүйл бага гэхгүй хийж чадна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Гэр орон дулаан, тохилог байна. Ханатлаа унтаж, өдөржин гэртээ байхыг хүснэ. Тавилгаа байрыг нь өөрчилж, аж ахуйн бага зэргийн шинэчлэл хийхэд таатай. Цэвэрлэгээ хий. Хөдөлгөөний идэвхтэй байвал эрүүл мэндээ санаа зовох шаардлага гарахгүй. Танд ажил хэргийн сайхан санаанууд төрнө түүнд их авталгүй гэхдээ тэмдэглэж аваад сайн амар.


НУМ (11/22-12/21)

Гэр бүлийн харилцааг дэмжихээр од эрхэс ивээж байна. Хайр дурлалын харьцаа ч сайн тал руугаа байх магадлалтай. Сэтгэл хөөрөл, мэдрэмжээ хэт чамин илэрхийлсэн жүжиглэлт хайртыг тань цаашаа түлхэж болзошгүй гэдгийг од эрхэс зөвлөж байна. Хүүхдүүдэд таны тусламж хэрэгтэй байна.


МАТАР (12/22-1/19)

Та сэтгэл хардалтанд хөтлөгдөх учир амралтын энэ өдөр хайр сэтгэлийн хувьд тааламжгүй байх бололтой. Салж хагацах, харьцаагаа түр таслах магадлалтай. Ямар нэгэн онцгүй байдал үүсэж гэр бүлд тогтворгүй байдал үүсч мэднэ. Үнэхээр хоёр биендээ хайртай андуурал гарсан бол та уян хатан байж уучлал үзүүлнэ. Гэмтэл осол, золгүй явдлаас болгоомжтой байх хэрэгтэй.


ХУМХ (1/20-2/18)

Романтик харилцаанд онцгой өдөр. Хайртдаа гайхалтай сэтгэлийн бэлэг барь. Сэтгэлээ илэрхийлэхээс бүү зов. Хэрэв та нар муудалцсан байсан бол та санаачлан эвлэрэх алхам хийж, хамтдаа салхинд гарч, театрт оч. Ганц бие хумхынхан гадаад төрхөөрөө олны анхааралд өртөн хайрын учралд хүлэгдэнэ.


ЗАГАС (2/19-3/20)

Таатай өдөр. Хүсэл, мөрөөдлүүд биелнэ. Сэтгэл санаа тайван байна. Санхүүгийн байдал тогтвортой байна. Тоглоомонд оролцвол азтай байна. Гэр бүлээрээ бахарх. Энэ нь аз жаргал, амжилтын үндэс болно.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ   
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй