НҮБ-ын гишүүн орнууд цөмийн зэвсгийн эсрэг бодитой арга хэмжээ авахаар болжээ. Цөмийн зэвсгийг үл хэрэглэх шинэ тогтоолд 164 улс орны төлөөлөгч санал нэгдэж Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг даруй зогсоох шаардлага тавиад байна.
Өнгөрсөн 2 сард Умард Солонгосын хийсэн цөмийн 3 дахь удаагийн туршилтыг улс орнууд ихээхэн буруутгаж, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн хэмээн үзэж байна. Үүнээс гадна Нюн-бюнд цөмийн реактор байгуулах ажил дахин эхлэх магадлалтай хэмээн хардаж байгаагаа НҮБ мэдэгдээд, Умард Солонгосыг асуудлаа даруй цуцлах хэрэгтэйг онцоллоо. Цөмийн зэвсгийн эсрэг тогтоолыг нийтдээ 164 улс орон дэмжиж, БНХАУ, ОХУ гэсэн 14 улс түдгэлзэж, ганц Умард Солонгос татгалзжээ.
| Цөмийн зэвсгийг үл хэрэглэх тогтоолд 164 орон нэгдлээ | ||
| Үзсэн: 828 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.