
Сүүлийн жилүүдэд, шинээр олон төрлийн спорт үүсч бий болж байна. Түүний нэг бол, сагсан бөмбөгийг кунгфу-тай хослуулсан спортын шинэ төрөлн байна. Хятадын иргэн Шен Гуодинь өөрийн зохиосон шинэ төрлийн спортыг олон нийтэд, танилцуулсан байна. Тэрээр АНУ-аас үүсэлтэй сагсан бөмбөгийн спортыг Азиас гаралтай, тулааны урлагийн нэг төрөл болох КунгФу-тай хослуулан, ийнхүү шинэ төрлийн спортыг бүтээгээд байна. Тэрээр энэ санаагаа анх өөрийн хамтрагчидтайгаа сургуулилт хийж байх үедээ, бодож олсоон гэдгээ хэлсэн.
Одоогийн байдлаар, энэ шинэ төрлийн спортын нэрийг хараахан оноож, өгөөгүй байгаа юм. Шен Гуодень өөрийн зохиосон спортын төрлийг улам хөгжүүлэхээр өдөр бур сагсан бөмбөгийн зааланд бэлтгэл сургуулилт хийж байгаа аж. Тэрээр сагсан бөмбөгийн болон Тай-Чи урлагын мастер юм. Сонирхуулахад, зурагчин Сол Нилмэн 2007 оноос эхлэн, хачирхалтай спортын төрлүүдийш хайж судалжээ.
Хамгийн хачирхалтай спортуудаас дурдвал, улаан шавар руу үсрэх, мэлхийний уралдаан, шатаж байгаа ариун цэврийн цаасаар теннис тоглох, нохойны сёрфинг, бүхээгтэй ариун цэврийн өрөөгөөр уралдах гэх мэт спортын төрлүүд байдаг юм байна.
Сагсан бөмбөгийг кунг-футай хослуулсан спортын шинэ төрөл бий болжээ | ||
Үзсэн: 2381 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.