
ОХУ-ын шигшээ баг дэлхийн шигшээ багийн /эрэгтэй/ халз барилдаан энэ сарын 24-нд Владикавзаз хотноо болохоор тов гараад байв. Гэвч энэхүү барилдаан ирэх тавдугаар сар хүртэл хойшилсон байна.
Дэлхийн шигшээ багт олимпийн аварга АНУ-ын Жордан Барроуз, “Рио 2016”-н медальт Италийн Франк Чамизо нар барилдахаар болсон. Тэгвэл эдгээр өдрүүдэд АНУ-ын шигшээ баг улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа учраас Жордан Барроуз зэрэг алдартай тамирчдын бэлтгэлд нөлөөлнө гэдгийг ОХУ-ын чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагч Замболат Тедеев тайлбарлажээ.
Сонирхуулахад, 2008 оны Бээжингийн олимпийн дараа дэлхийн шигшээ болон Оросын шигшээ багийн нөхөрсөг тэмцээн болоход гавьяат тамирчин Б.Наранбаатар Монголоос анх удаа дэлхийн шигшээд уригдаж байсан юм.
Дэлхийн шигшээ багийн барилдаан ирэх тавдугаар сард болно | ||
Үзсэн: 1704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.