Шууд Chart

ОХУ өсвөрийн тамирчдаа шалгуур өндөртэйгээр сонголоо

2017-03-22 11:39:23

Европийн АШТ-ий 23 хүртэлх насны чөлөөт бөхийн тамирчдын өрсөлдөөн ирэх долоо хоногт Унгарын Шомбатлид болно. Тус тэмцээнд оролцох ОХУ-ын багийг чанга шалгуурын дор сонгон авчээ.

Багийн бүрэлдэхүүнд:

57 кг. Азамат Тускаев

61 кг. Гажимурад Рашидов (2016 оны Европийн аварга)

65 кг. Имам Аджиев (2016 оны Европийн 23 насны аварга)

70 кг. Заурбек Сидаков (2016 оны Оросын аварга)

74 кг. Никита Сучков

86 кг. Арсенали Мусалалиев

97 кг. Георгий Гогаев

125 кг. Казбек Хубулов

Тус тэмцээн гурав дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд UWW-аас мөн ангиллын ДАШТ-ийг энэ оны сүүлчээр зохион байгуулахаа нэгэнт зарлаад байгаа билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ өсвөрийн тамирчдаа шалгуур өндөртэйгээр сонголоо  
Үзсэн: 1376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй