
Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын башё 13 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн оргил барилдаан мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи, энэ тэмцээнд анх удаа ёкозүна цолтой зодоглож буй Кисэносато нар оноолт таарав. Харүмафүжи гурван унаа, есөн даваатай явсан бол Кисэносато нэг ч унаагүй башёг итгэл төгс тэргүүлсэн хэвээр байлаа. Гэвч дөнгөж сая болсон тэдний барилдаан Харүмафүжигийнхээр өндөрлөв.
Хоёр хүчтэн өмнө нь 61 удаа таарахад манай улсын аварга Харүмафүжи 37-д нь даваад байсан юм.
Харүмафүжи Кисэносатог зогсоолоо | ||
Үзсэн: 10283 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.