Шууд Chart

Ёкозүна Кисэносато хоёр башё дараалан түрүүллээ

2017-03-27 13:29:43

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын башё өндөрлөв. Тэмцээний сүүлийн өдөр 13 даваа, нэг унаатай явсан манай озэки Тэрүнофүжи, шинээр ёкозүна болсон Кисэносато нар учраа таарсан юм. Шинэ ёкозүна 12 даваа, хоёр унаатай явсан бөгөөд Тэрүнофүжиг өвдөг шороодуулснаар хоёр бөхийн даваа унаа тэнцлээ.

Улмаар нэмэлт барилдаан хийхэд Тэрүнофүжи атга дүүрэн барьц аваад дэвжээний зах руу шахсан ёкозүна Кисэносато дагуулж мушгиад давлаа. Ийнхүү шинээр ёкозүна цол хүртсэн Кисэносато жинхэнэ аварга гэдгээ харуулан 13 даваа, хоёр унаатай түрүүллээ.

Мөн 16 жилийн дараа хоёр башё дараалан Япон бөх түрүүлсэн амжилтыг давтаж байна.

Манай хоёр аварга Харүмафүжи, Какарюү нар 10 даваатайгаар тэмцээнийг дуусгасан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ёкозүна Кисэносато хоёр башё дараалан түрүүллээ  
Үзсэн: 1405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй