
МЧБХ-оос зохион байгуулдаг мастеруудын аварга тодруулах, дэлхий болон тивийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, ахмад тамирчдын идэвхийг өрнүүлэхийг гол зорилгоо болгосон мастеруудын УАШТ ирэх тавдугаар сарын 1-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.
Тэмцээн 35-40, 41-45, 46-50, 51-55, 56-60 гэсэн насны ангилалаар, 62, 70, 78, 88, -100, +100 кг-ийн жинд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дүрмээр явагдана.
Баг тамирчдын мэдүүлгийг ирэх дөрөвдүгээр сарын 30 хүртэл “Буянт-Ухаа” спортын ордонд авч, мандат олгох бөгөөд жин тус бүрт эхний гурван байрыг эзэлсэн тамирчинд алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл гардуулна.
Мастеруудын УАШТ тавдугаар сарын 1-нд болно | ||
Үзсэн: 1227 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.