
Сонгомол, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн энэ оны ДАШТ ирэх наймдугаар сарын 21-27-нд Францын нийслэл Парис хотноо болно.
Сонгомол, чөлөөт бөхөөр ДАШТ-ээс хуучнаар ЗХУ-ын тамирчид олон медаль хүртсэн байдаг. Тодруулбал 253 алт, 93 мөнгө, 69 хүрэл, нийт 415 медальтай бол Япон 103 алт, 62 мөнгө, 66 хүрэл, нийт 231 медальтай удаалдаг. Гэхдээ Японы хувьд эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр дэлхийд ноёрхдог. 103 алтан медалийн 78-ийг бүсгүйчүүд нь зүүсэн аж. Гуравт ОХУ 92 алт, 58 мөнгө, 84 хүрэл, нийт 234, дөрөвт Болгар 61 алт, 90 мөнгө, 98 хүрэл, нийт 249, тавд АНУ 58 алт, 85 мөнгө, 85 хүрэл нийт 228 медальтай бичигдэж байна.
Манай бөхчүүдийн хувьд зургаан алт, 20 мөнгө, 29 хүрэл, нийт 55 медальтай жагсаалтын 27 дугаар байрт бичигдэж байна.
Манай улсын чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ээс одоогоор 55 медаль хүртээд байна | ||
Үзсэн: 1161 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.