
Чөлөөт бөхийн холбооноос 2017 оны шигшээ багийн тамирчдын нэрийн жагсаалтаас Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг болон ОУХМ Э.Сумъяа, Ш.Түмэнцэцэг нар өөрийн хүсэлтээр нэрээ татаж авсан.
Тэгвэл Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн шилдэг тамирчид болох ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, шилдэг тамирчин П.Орхон нар өөрсдийн үндсэн багш Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийх хүсэлт гаргасан байна. Тэд энэхүү саналаа Монголын чөлөөт бөхийн холбоонд гуравдугаар сарын 16-нд уламжилжээ. Ийнхүү тэд “Алдар” спорт хороонд бэлтгэл хийж байгаа аж.
Тэдний хувьд шигшээ багаас бүр гарахгүй бөгөөд цалин авахгүйгээр шигшээ багт орж бэлтгэл цугларалтад бүрэн хамрагдах хүсэлтэй байгаа гэнэ.
Тамирчид энэхүү санаагаараа 2024 оны олимпод амжилт гаргах дүү нараа урамшуулах, хурцлах зорилгыг илэрхийлжээ.
Шигшээ багт багтсан тамирчдын уг асуудлыг БТСГ-ын Үндэсний шигшээ багийн алба гаргах юм байна.
Сонирхуулахад чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн байнгын багт 11, байнгын бус багт 15 тамирчин багтжээ.
Энэ жилийн насанд хүрэгчдийн болон залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа тэргүүлээд буй “Алдар” спорт хорооноос зургаан тамирчин Үндэсний шигшээ багт уригдсан байдаг аж.
С.Цэрэнчимэд, П.Орхон нар шигшээ багаас “Алдар” спорт хороо руу шилжлээ | ||
Үзсэн: 1482 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.