
Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит гран при тэмцээн маргаашаас ирэх ням гараг хүртэл Туркийн Анталия хотноо болно.
Тус тэмцээнд 36 орны жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгсөн бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, Б.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Н.Хадбаатар, 81 кг-д Г.Төрмөнх, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, +78 кг-д Б.Мөнхтуяа нар хүч үзэхээр Гүржээс Туркийг зорив.
Тэд өнгөрөгч долоо хоногт Гүржийн Тбилис хотноо болсон олон улсын тэмцээнд оролцож, багийн дүнгээр 36 орноос 11 дүгээр байрыг эзэлсэн юм. Тодруулбал эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан шагналт V, мөн дөрвөн жүдоч шагналт VII байрт орсон билээ.
Жүдочид Гүржээс Туркийг “дайлаар мордохоор” хүлгийн жолоо залав | ||
Үзсэн: 774 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.