
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Асашёорү Д.Дагвадорж Монголын холимог тулааны “Зэв” холбоонд “капитан” буюу ахмад нь болж, энэхүү тулааны спортыг хөгжүүлэхээр саяханаас ажиллаж байна.
Ирэх тавдугаар сарын 28-нд Японд болох “Stand Fighting Network K-Ing” мэргэжлийн кикбоксын тэмцээнд Монголын “Team Asashoryu” багийн тамирчид мэргэжлийн кикбоксын K-1 тэмцээний хүнд жингийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Эрнесто Хоост-ын “Team Hoost” багийн тамирчидтай халз тулаан хийх юм.
Монголоос оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг “Зэв” холбооноос энэ сарын 27-нд “Аса” циркт зохиох ба өрсөлдөгчөө буулгаж авсан 63, 67 кг-ын жингийн ангиллаас шалгарсан хоёр тамирчин дээрх тэмцээнд оролцох эрхтэй болно.
Сонирхуулахад Д.Дагвадорж тус холбоогоороо дамжуулан Японы “Rizin FF”, ОХУ-ын “Fight Nights” зэрэг тэмцээнд Монгол тулаанчидаа оролцуулахаар төлөвлөж байна.
Д.Дагвадорж холимог тулааныг “нутагшуулна” | ||
Үзсэн: 1428 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.