
Туркийн Анталия хотноо өнөөдөр жүдо бөхийн гран при ангиллын тэмцээн эхэлнэ. Энэ өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн бөхийн барилдаан болж, медальтнууд тодрох учиртай.
Манай улсаас эрэгтэй 60, 66, эмэгтэй 57 кг-ын жинд таван бөх татамид гарна.
Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Ж.Амарболд, Б.Амартүвшин нар зодоглоно. Б.Амартүвшин “В” хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Афганстаны бөх Али Поползайтай барилдахаар оноолт таараад байна. Харин Ж.Амарболд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны Рустам Ибраевтай барилдана.
66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдаж байгаа. Д.Төмөрхүлэгийн хувьд “А” зоог тэргүүлж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Игортай барилдахаар оноол таарчээ.
Д.Алтансүхийн хувьд “С” хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Узбекстаны Сардор Нуриллаев болон Азербайжаны Вугар Ширинли нарын ялсантай барилдана.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдаж буй Ц.Хулан “В” хэсэгт багтаж, эхний тойрогтоо Туркийн Озерлер Сейматай оноолт таараад байна.
Анталиягийн гран пригийн хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:00-д эхэлнэ.
Анталиягийн татамид өнөөдөр манай таван бөх гарна | ||
Үзсэн: 1284 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.