
Долоо дахь удаагаа болсон тус тэмцээнд Увс, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод зэрэг орон нутаг, хотын 11 байгууллагын 70 орчим тамирчин өрсөлдсөн юм.
Сүүлийн жилүүдэд харааны бэрхшээлтэй тамирчид жүдогоор хичээллэх нь эрс нэмэгдсэнийг энэ удаагийн тэмцээнд оролцогчдоос харж болох байлаа.
Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар 66 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Р.Давааням, эмэгтэй тамирчнаар -70 кг-д түрүүлсэн Увс аймгийн жүдоч Л.Туруунаа шалгарав.
Хоймор нутаг болох Хөвсгөлөөс ирж оролцсон Р.Даваанямын хувьд хэсгийн барилдаанд 2016 оны паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Ууганхүүг ялж шуугиан тарьсан юм.
Тэгвэл түүнд ялагдсан Б.Ууганхүүгийн хувьд хүрэл медалиар энгэрээ мялаахад ердөө тавхан секунд зарцуулав. Тэрбээр Риогийн наадамд Азербайжаны бөхийг дөрвөн секундэд ялж байсан билээ.
Харин 66 кг-ын жинд түрүүлсэн А.Мөнхбат өрсөлдөгчдөө дөрөвхөн секундын хугацаа зарцуулж алтан медаль хүртэв.
Мөн Монголын пара жүдо бөхийн тамирчдыг олон улсын тэмцээнд хүнд жинд төлөөлөн барилддаг Б.Ганбат +100 кг-д зодоглон түрүүлэхдээ өрсөлдөгчдөө мөн л таван секунд зарцууллаа.
Эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер П.Болортуяа өрсөлдөгчөө гурван секундэд ялсан нь долоо дахь удаагийн улсын аваргын хамгийн богино хугацааны ялалт байв. Ингээд долоо дахь удаагийн тэмцээний медальтнуудыг танилцуулъя.
Эрэгтэй, 60 кг
Алт С.Ядамдорж /Чингэлтэй дүүрэг/
Мөнгө Э.Гантулга /Ховд аймаг/
Хүрэл Б.Сүхбат /Дорнод аймаг/
Б.Бат-Эрдэнэ /Сонгинохайрхан дүүрэг/
66 кг
Алт А.Мөнхбат /Увс аймаг/
Мөнгө Р.Давааням /Хөвсгөл аймаг/
Хүрэл Б.Ууганхүү /Дорноговь аймаг/
З.Хосбаяр /Сэлэнгэ аймаг/
73 кг
Алт Э.Даваадагва /Чингэлтэй дүүрэг/
Мөнгө Г.Хурандаа /Дорнод аймаг/
Хүрэл Л.Зоригтбаатар /Сэлэнгэ аймаг/
81, 90 кг
Алт Ц.Баттулга /Булган аймаг/
Мөнгө Д.Эрдэнэбаяр /Дорнод аймаг/
Хүрэл Л.Очирбат /Дорнод аймаг/
М.Лантуу /Увс аймаг/
-100 кг
Алт Л.Эрдэнэбилэг /Дорнод аймаг/
Мөнгө Х.Ганхуяг /Увс аймаг/
Хүрэл Х.Даваажаргал /Сонгинохайрхан дүүрэг/
+100 кг
Алт Д.Ганбат /Сонгинохайрхан дүүрэг/
Мөнгө Б.Баттөгс /Сонгинохайрхан дүүрэг/
Хүрэл Б.Наранбаяр /Дархан-Уул аймаг/
Эмэгтэй 48 кг
Алт Б.Болортунгалаг /Сонгинохайрхан дүүрэг/
Мөнгө Э.Мандахжаргал /Харааны бэрхшээлтэй 116 дугаар тусгай дунд сургууль/
Хүрэл О.Уранбайгаль /Харааны бэрхшээлтэй 116 дугаар тусгай дунд сургууль/
52 кг
Алт Г.Оюун /Дорнод аймаг/
Мөнгө Ц.Баярмаа /Сонгинохайрхан дүүрэг/
Хүрэл Б.Одтуяа /Сонгинохайрхан дүүрэг/
Д.Цэгмэд /Сүхбаатар аймаг/
57 кг
Алт П.Болортуяа /Сонгинохайрхан дүүрэг/
Мөнгө Б.Мөнгөнцэцгэ /Сэлэнгэ аймаг/
Хүрэл Ч.Гэрэлмаа /Дорнод аймаг/
Д.Цэгмэд /Дархан-Уул аймаг/
-70 кг
Алт Л.Туруунаа /Увс аймаг/
Мөнгө С.Туяацэцэг /Сонгинохайрхан дүүрэг/Хүрэл Э.Гантуул /Дархан-Уул аймаг/
+70 кг
Алт Н.Алтанцэцэг /Увс аймаг/
Мөнгө О.Чулуунцэцэг /Сонгинохайрхан дүүрэг/
Хүрэл Н.Нарантунгалаг /Дархан-Уул аймаг/
Багийн дүн
Алт Б.Хашцэцэг дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг
Мөнгө А.Мөнхбат дасгалжуулагчтай Увс аймаг
Хүрэл Д.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Дорнод аймаг
Шилдэг эрэгтэй тамирчин
66 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Хөвсгөл аймгийн тамирчин Р.Давааням
Шилдэг эмэгтэй тамирчин
-70 кг-ын жинд түрүүлсэн Увс аймгийн тамирчин Л.Туруунаа
Шилдэг шүүгч
Улсын шүүгч Б.Батдорж
Пара жүдочдын УАШТ боллоо | ||
Үзсэн: 1101 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.