Шууд Chart

Буджавын Базар олимпийн наадмын хүрэл медалиа эргүүлэн авахаар болжээ

2017-04-11 09:08:49

ОХУ-ын Агын буриад хөвүүн Буджавын Базар (Базар Будажапович Базаргуруев) есөн жилийн дараа “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медалиа зүүх эрхтэй боллоо. Кыргызстан Улсын нэр дээр барилдаж явсан тэрбээр өдгөө төрөлх Агын Чулуутай тосгондоо эхнэр, хоёр хүүгийн хамт амьдарч Буриадын залуу бөхчүүдийг бэлтгэх ажилдаа шамдан явна.

Тэрбээр "Медаль хүртэх болсондоо сэтгэл хангалуун байна" гэж сэтгүүлчдэд ярьжээ. Сонирхуулахад, Кыргызстан Улсаас 2008 онд сонгомол бөхийн К.Бегалиев мөнгөн, Р.Тюменбаев хүрэл медаль зүүж, засаг төрөөсөө тус бүр 100 болон 75 мянган ам.долларын шагнал хүртсэн байдаг. Мөн тус бүрт нь 38 мянган ам.долларын үнэтэй Мицүбиши жипээр шагнасан төдийгүй насан туршийн цалинтай болгосон билээ.

Харин тавдугаар байрт шалгарсан Б.Базаргуруев 15 мянга, түүний дасгалжуулагч Жамсо Лхамажапов 3750 ам.доллараар тэр үедээ шагнуулсан байдаг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Буджавын Базар олимпийн наадмын хүрэл медалиа эргүүлэн авахаар болжээ  
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй