
“Яг түүн шиг” шоуны оролцогч С.Гантогоогийн талаар товч танилцуулья.
Сэргэлэн овогтой Гантогоо нь Дорноговь аймгийн Сулинхээрийн заставт төржээ. 2007 онд МУБИС-ыг газар зүйн багш мэргэжлээр төгссөн ч олны жишгийг дагаж, БНСУ-д ажилтнаар очсон байна. Улмаар өөрийн хичээл зүтгэлийн ачаар “Монтант” хэмээх гадны дуучдаас бүрдсэн хамтлагт тэнцжээ.
Тэрбээр “Оддын хаан” нэвтрүүлэгт уригдан орсноор Солонгос төдийгүй Монгол залуучуудын танил болсон юм.
Анх гэрээгээр бусдын л адил үйлдвэрийн газарт ажилтнаар орсон тэр Солонгост очоод дуучин болсондоо итгэж ядан байсан хэмээдэг.
Үйлдвэр нь түүнийг дуу хөгжим зэргээс хорьсон тул нэг бус үйлдвэр сольж, уран бүтээлээ хийх болсон байна. Солонгост махны үйлдвэрт ажиллахаар очсон тэрбээр "Оддын хаан"-ы тайзан дээр дуулна чинээ зүүдлээ ч үгүй байсан гэдэг.
Гэрийнхэндээ санхүүгийн дэмжлэг болохоор Солонгосыг зорихдоо хачин ганган хүн очсон ч ажлын нөхцөл байдал шороо тоостой, амаргүй байсныг ч нуугаагүй. Гэвч дуулах хүслээ орхилгүй, хүнд ажлын дараа Монгол тауны караокед очиж дуулсаар байгаад сүүлдээ эзэн нь үнэгүй дуулуулдаг болсон гэнэ билээ. Энэ цаг мөчөөс л Солонгос хэл сурч, тэмцээн уралдаанд өөрийгөө сорих болжээ.
Бидний хэлдгээр хар бор ажлын дараа караокед дуулдаг байсан нь одоогийн амжилтынх нь эхлэл, сургуулилт байжээ.
“Яг түүн шиг” шоуны оролцогч С.Гантогоо гэж хэн бэ | ||
Үзсэн: 4716 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.