
Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд Цагдаагийн газрын нэрэмжит "Есүхэй-2017" шилжин явах цомын тэмцээн зохион байгуулжээ.
"Бид хүүхдийн эрх, хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө хамтдаа" уриатай аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Сайхан сумын баг тэргүүлж, “Есүхэй-2017” шилжин явах цомын эзэн болов.
Тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 16 нийт 40 багийн тамирчид 38 багц медалийн төлөө хүч, хурд, авьяас, чадвараа сорин өрсөлдсөн байна.
“Есүхэй-2017” шилжин явах цомын тэмцээн боллоо | ||
Үзсэн: 1317 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.