Шууд Chart

Сүхбаатар дүүргийн залуус сагсан бөмбөгөөр өрсөлдлөө

2017-05-09 10:54:52

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Залуучуудын холбоотой хамтран 1-20 дугаар хорооны 16-40 насныхны дунд эрэгтэй,  эмэгтэй холимог сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээн дүүргийн 45, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль дээр явагдсан ба нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, дүүргийн Залуучуудын холбооны тэргүүн Г.Бат-Отгон нар оролцжээ.

Тус сагсан бөмбөгийн тэмцээнд 1-20 дугаар хорооны баг, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баг /ИТХ-ын төлөөлөгч Т.Мөнхбаяр, Р.Энх-Амгалан, Ц.Бат-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал, ИТХ-ын Ажлын алба/, Монголын Залуучуудын холбооны багийн нийт 200 орчим тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
1 дүгээр байрт 17 дугаар хороо
2 дугаар байрт 12 дугаар хороо
3 дугаар байрт 6 дугаар хорооны баг тамирчид шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Мөн тэмцээнд оролцсон тамирчдаас шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчид шалгаруулсан байна. Эрэгтэйчүүдээс дүүргийн сурагчдын салбар зөвлөлийн багийн тоглогч Б.Баярбат, эмэгтэйчүүдээс 19 дүгээр хорооны багийн тоглогч Х.Нармандах нар шалгарчээ.

Тэмцээний шагналыг дүүргийн 13 дугаар хорооноос сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр ивээн тэтгэжээ.


Сүхбаатар дүүргийн залуус сагсан бөмбөгөөр өрсөлдлөө  
Үзсэн: 1474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй