Шууд Chart

О.Анхбаяр “Яг түүн шиг” шоуг шүүмжилжээ

2017-05-09 16:41:23

“Яг түүн шиг” шоуны хоёрдугаар хэсэг олныг шуугиулж, оролцогчид нь ч элдэв нэр хоч зүүгээд буй. Олны танил дуучин, жүжигчин, төгөлдөр хуурч зэрэг авьяаслаг залуусаас бүрдсэн энэ удаагийн шоунаас үзэгчид төд удалгүй уйдах шинжтэй.

Үзэгчид цахим хуудсаараа дамжуулан “Энэ шоуны оролцогчдын нүүр хувиргалт муу байгаагийн зэрэгцээ хэтэрхий нэг талыг барьсан. Шүүгчдийн шийдвэр ч ийм байдалд хүргэлээ” гэх мэтээр бичилцэж байна. Тэднээс “Хүмүүнлэгийн элч дуучин” гэгддэг О.Анхбаяр ч дутсангүй. Өөрийн цахим хуудасдаа “Өнгөрсөн ням гарагт болсон шоу нэг л тиймхэн боллоо доо. Гэхдээ би жүжигчин Т.Бархүүгийн тухай яриагүй шүү. Нүүр хувиргалт тэр чигтээ муу байлаа. Шүүгчид нь ч судалгаа муу байна. Нэгэнт хийж байгаа юм бол чанартай зохион байгуулчихгүй дээ” гэжээ. Харин эхнэр Б.Халиуны тухайд “Та нарт сонирхолгүй байж магадгүй л юм. Доллар биш дээ, хүн болгонд таалагдах албатай биш. Наддаа бол сайн хань, гурван сайхан хүүгийн минь эх шүү дээ. Надад лав хамгийн эерэг энергитэй хүн дээ” хэмээсэн байна. О.Анхаа “Камертон” хамтлагийн дуучин А.Мэнд.Амарыг нэг удаа ч болтугай түрүүлээсэй хэмээн боддогоо ч нуусангүй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Анхбаяр “Яг түүн шиг” шоуг шүүмжилжээ   
Үзсэн: 2574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй