
Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 21. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 25. Адъяа гараг. Шувуун хушуут одтой, Могойг хүлэгч одтой,Таван шар мэнгэтэй, шар бич өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Гал
Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Өчүүхэн дүүрэн болох улирал 4 цаг 40 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Урд нь гэртээ гар хүрч байгаагүй зүйлсээ хийнэ. Хайртай хүндээ эсвэл сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн гэр бүлийн амьдралаа зохионо. Энэ үед хайрлан дурлах нь уран бүтээлийн шинэ амжилт гаргах хувийн амьдралаа дээшлүүлэх хүч болно. Таны гол анхаарал гэр бүлийн асуудлуудад шилжинэ. Зарим нэг нь гэр орноо тохижуулна. Жижиг засвар хий. Аж ахуйдаа хэрэгтэй техник хэрэгсэл худалдан ав.
ҮХЭР (4/20-5/20)
Идэвхгүй өдөр. Зарим нэгэнд нь хүнд хэцүү өдөр болно. Энэ нь зарим нэг зүйлийг дууриасантай холбоотой. Энэ өдөр болж буй бүхэн бидний дотоод мөн чанар, сэтгэл санаа, үйл хөдлөлийн толин дахь тусгал мэт байна. Хэрвээ та хувийн амьдралаа зохиохоор үнэхээр шийдсэн бол өөрийгөө сайн талаас нь харуулахыг хичээ. Эс тэгвээс таны хайртай хүн сэтгэл дундуур гонсгор байхыг од эрхэс сануулж байна
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Таны амьдрал олонд тодорхой болно. Гэртээ байхдаа ажлынхаа байранд байгаа юм шиг сэтгэгдэл төрж, ажиллаж амьдарна. Мөнгөн орлогын үүсвэр болох ажлаараа бахарх. Чухал баримт бичиг боловсруулах, гэрээ дүрэмд гарын үсэг зурахдаа няхуур бай.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хайртай ч гэсэн хэл амаа ололцохгүй байгаа хүнтэйгээ уулзаж харьцах бололтой. Та өөрийн болон хайртай хүнийхээ үнэн сэтгэлийг ойлгох цаг болжээ. Төрөлхийн хичээнгүй чадвар нь орчин тойрны хүмүүсийн харьцаанд таатай нөлөөнө. Өмнөө том зорилт бүү тавь. Амны хөндий эмзэг байна. Шүд, буйл өвдөх магадлалтай байна. Аливаа хууран мэхлэлтийн ажиллагаанд бүү татагд.
АРСЛАН (7/23-8/22)
Хайртай ч гэсэн хэл амаа ололцохгүй байгаа хүнтэйгээ уулзаж харьцах бололтой. Та өөрийн болон хайртай хүнийхээ үнэн сэтгэлийг ойлгох цаг болжээ. Төрөлхийн хичээнгүй чадвар нь орчин тойрны хүмүүсийн харьцаанд таатай нөлөөнө. Өмнөө том зорилт бүү тавь. Амны хөндий эмзэг байна. Шүд, буйл өвдөх магадлалтай байна. Аливаа хууран мэхлэлтийн ажиллагаанд бүү татагд.
ОХИН (8/23-9/22)
Өөрийн хүчийг хэтэрхий үнэлж хувийн бодлоо найз нөхөд, түншүүддээ тулгаж болохгүй. Учир нь таныг буруугаар ойлгож болзошгүй. Ямар нэгэн асуудлыг шийдэхэд тийм сайн өдөр биш. Гэртээ эмх цэгцтэй байж, сайн амарч эхлээрэй. Өнөөдрийн таны ажил бол гэр бүлийн жаргал болно. Хүүхдүүддээ анхаар. Тэд танд хайртайгаа үзүүлэхийг тун их хичээнэ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өөрийн хүчийг хэтэрхий үнэлж хувийн бодлоо найз нөхөд, түншүүддээ тулгаж болохгүй. Учир нь таныг буруугаар ойлгож болзошгүй. Ямар нэгэн асуудлыг шийдэхэд тийм сайн өдөр биш. Гэртээ эмх цэгцтэй байж, сайн амарч эхлээрэй. Өнөөдрийн таны ажил бол гэр бүлийн жаргал болно. Хүүхдүүддээ анхаар. Тэд танд хайртайгаа үзүүлэхийг тун их хичээнэ.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Эрүүл байгальд очиж, цэвэр агаараар амьсгалахыг танд зөвлөж байна. Олон хүмүүс үйл ажиллагааны төрөл, оршин суугаа газар, имиж, үсний өнгөө өөрчлөхөөр шийднэ. Өөрчлөлт хийхэд тохиромжтой цаг үе. Цагийг дэмий бүү өнгөрөө.
НУМ (11/22-12/21)
Их цэвэрлэгээнээс авахуулаад шинэ байранд нүүн орох хүртэл өөрчлөлтүүд явагдана. Орчин тойрноо өөрчлөх, сэргээн засах нь таны сэтгэл санааг өөдрөг болгож өгнө. Та өөрийн үйл хөдлөл төдийгүй дотны хүмүүсийнхээ өмнөөс шийдвэр гаргаж хариуцлага хүлээнэ. Та шинэ хүнтэй болж болзошгүй. Хүүхдүүдийнхээ ирээдүйн тухай бүү март.
МАТАР (12/22-1/19)
Санасан бодсон бүхэн биелнэ. Иймээс сэтгэл санаагаа хянаж хүсэл мөрөөдөлдөө болгоомжтой ханд. Санхүүгийн талаар эрсдэлтэй алхам бүү хий. Царайлаг боловч зүс таних төдий хүмүүст бүү итгэ. Гэр бүлд тайван, амрахад тааламжтай байна. Түгших хэрэггүй. Ажилдаа хэт идэвхитэй байж болохгүй, өөртөө ирсэн бүх зөвлөгөөг сонсох шаардлагагүй. Оройн цагаар гэртээ бай.
ХУМХ (1/20-2/18)
Ганц хором чөлөө зав гарсан ч хайртай хүндээ зориулахыг хичээ. Ойр дотнынхондоо хандах хандлага нь хүн төрөлхтөн үл итгэх байдлаар солигдож магадгүй. Та энэ өдөр шинэ шинэ зорилго санал хүлээн авч магадгүй.
ЗАГАС (2/19-3/20)
Хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой асуудал уусч магадгүй өдөр. Архаг өвчин мөн хөдөлж болзошгүй байна. Бие организмаа цэвэрлэх ялангуяа гэдэс дотроо цэвэрлэх курс эмчилгээ эхлэхэд тохиромжтой. Энэ нь танд шинэ эрч хүч өгч эрүүл чийрэг болгож өгнө. Ялангуяа ямар нэгэн чухал арга хэмжээ төлөвлөсөн бол бүр ч тустай.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй | ||
Үзсэн: 1808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.