
Монгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 92 жилийн ой, Иргэний Нисэхийн Ерөнхий газар үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан аварга цолны хүндэтгэлийн барилдаан өнгөрсөн бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Хүчит 256 бөх зодоглосон уг барилдаанд аймгийн арслан Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Таван хан" дэвжээний бөх улсын харцага Н.Жаргалбаяр үзүүрлэв.
Харин их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбат нар шалгарсан юм.
Энэ жилийн наадмын сорилго барилдаан Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж буй тул зохион байгуулахгүйгээр болсон. Иймд энэхүү барилдаан их сорилго боллоо гэхэд хилсдэхгүй юм.
Хэдхэн хоногийн өмнө “Алтанжолоо” группын 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 14-нд Монгол бөхийн өргөөнд болоход О.Хангай мөн адил түрүүлсэн билээ.
Түүнийг бөх сонирхогчид сүүлийн жилүүдэд “Улсын цолонд ойрхон бөх”-өөр нэрлээд байгаа юм. Тэрбээр өнгөрсөн жил "Даншиг наадам-Хүрээ цам" шашин соёлын наадамд хүч үзэхдээ Даншгийн начин цол хүртсэн юм.
О.Хангай гойд байлаа | ||
Үзсэн: 1204 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.