Шууд Chart

Г.Отгонцэцэг тэргүүлж, М.Уранцэцэг удаалжээ

2017-06-02 15:51:32

Олон улсын жүдо бөхийн холбооноос өнгөрсөн тавдугаар сарын 30-нд шинэчилсэн чансааг гаргажээ.

Энэхүү чансаагаар эрэгтэй, эмэгтэй жин тус бүрт өөрчлөлт орсон байна.

Учир нь өнгөрөгч сард ОХУ-д болсон “Их дуулга”, Хонконгт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилт бөхчүүдийн чансаанд нөлөөлжээ.

Дээрх хоёр тэмцээнд хоёуланд нь өрсөлдөж, медалийн тавцанд зогссон Г.Отгонцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-ын чансааг дахин тэргүүлэв.

“Екатеринбург-2017”-с хүрэл, тивийн аваргаас мөнгөн медальтай буцсан Казахстан Улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг жиндээ 3770 оноогоор тэргүүлсэн бол дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг 3420 оноогоор удаалсан байна. М.Уранцэцэг Хонгконгт болсон тивийн аваргын финалд Г.Отгонцэцэгийг ялж, түрүүлсэн юм.

Мөн манай бусад бөхчүүдээс 57 кг-д гавьяат тамирчин Д.Сумъяа хоёроос гурав руу ухарсан бол 63 кг-д Б.Мөнгөнчимэг 14-т, +78 кг-д Б.Мөнхтуяа 25 дугаарт бичигджээ. Эрчүүдээс 66 кг-д Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр нар тавдугаарт байрт жагсжээ.

  • 60 кг-д Д.Амартүвшин -8, Г.Болдбаатар 15
  • 66 кг-д Д.Төмөрхүлэг 5, Д.Алтансүх 6, Г.Хэрлэн 21
  • 73 кг-д Г.Одбаяр 5, Н.Хадбаатар 42
  • 81 кг-д Н.Давгавсүрэн 9, О.Ууганбаатар 21
  • 90 кг-д Г.Алтанбагана 17
  • 100 кг-д Н.Түвшинбаяр 43
  • +100 кг-д Ө.Дүүрэнбаяр 13, Б.Тэмүүлэн 24-р байрт тус тус бичигдэж байна.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Отгонцэцэг тэргүүлж, М.Уранцэцэг удаалжээ  
Үзсэн: 1350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй