Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

...Намын Ерөнхий нарийн бичгийн дарга ...................... танаа

2017-06-05 12:57:22
Error loading player: No playable sources found

МҮОНРТ нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа”-г  Олон нийтийн радио телевизээр үнэ төлбөргүй дамжуулах  сурталчилгааны нэвтрүүлэг, мэдээний цагийн хуваарийг СЕХ-нд хүргүүлэн батлуулсан билээ.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.14 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож улс төрийн намуудаас санал гаргасан тул өмнө батлуулсан удирдамжид заагдсан “...телевиз радиогоор өдөрт 2 минутын мэдээний цаг оногдоно” гэснийг “5 минут хүртэл мэдээний цаг оногдоно“ гэж өөрчлөн батлуулж байна. Иймд сонгуульд оролцогч улс төрийн намууд Олон нийтийн радио, телевизэд өдөрт 5 минут хүртлэх мэдээний цагийн эрхтэй болж байгаа бөгөөд энэ 5 минутын хугацаанд давталт хамаарах болно.

Намууд нь сурталчилгааны нэвтрүүлгээ эфирт орохоос 6 цагийн өмнө радио телевизийн Программын хэлтэст ирүүлсэн байна. Тогтсон хугацаанд нэвтрүүлгээ хүлээлгэн өгөөгүй нөхцөлд МҮОНРТ алтан сан, архиваас өв соёл, зан заншил, түүхийн сэдэвт, ижил хугацаатай нэвтрүүлэг нөхөж явуулна. Телевизийн мэдээг эфирт орохоос 3 цагийн өмнө хүлээж авна.

ОНРТ-ийн тухай хуулийн 8.3  дахь хэсэгт “Олон нийтийн радио телевизээр харгислал, ялгаварлан гадуурхал, дайн хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан агуулгатай нэвтрүүлэг бэлтгэж түгээхийг хориглоно” гэсэн заалтыг баримталж, мөн тухайн хүний шашин шүтлэг, удам угсаа, нэр хүндийг гутаан доромжилж гүтгэсэн агуулгатай нэвтрүүлэг явуулахгүй болохыг анхаарна уу. 

             ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ        Л.НИНЖЖАМЦ


...Намын Ерөнхий нарийн бичгийн дарга ...................... танаа  
Үзсэн: 1125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй