
Японы “nikkansports.com” сайтад Монголоос сүмогийн анхны ояката төрж байгаа тухай мэдээллэжээ.
Тодруулбал энэ сарын 1-нд Японы сүмо бөхийн холбооны ТУЗ-ын гишүүд хуралдаж, Томозүна дэвжээний оякатагаар Кёкүтэнхо Н.Цэвэгнямыг томилохоор шийдвэрлэжээ.
Тус дэвжээний ояката Томокүна энэ сарын 12-нд 65 насны босго алхаж, тэтгэвэртээ гарч байгаа бөгөөд түүний залгамж халаагаар Кёкүтэнхо ийнхүү томилогдсон байна. Тэрбээр тус дэвжээний 11 дэх ояката юм.
Мөн нэгэн онцгой тохиолдол нь Японы сүмо бөхийн дэвжээний анхны Монгол гаралтай ояката нь Н.Цэвэгням болж байна. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэншлээ сольж, Япон Улсын иргэн болсон юм.
Монголоос сүмогийн анхны ояката төрлөө | ||
Үзсэн: 784 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.