
Япон Улсад 33, Монголд дөрөв дэх жилдээ болох гэж буй “Wanpaku sumo” өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 10-нд болно.
Энэхүү тэмцээнийг JCI Централ, Монголын сүмо бөхийн холбоо, Япон Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна.
Энэ жил Жэй Си Ай 2017 АСПАК буюу Ази Номхон Далайн Чуулган болон Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Уг тэмцээн нь хүүхэд залуучуудыг спортод дур сонирхолтой болгох, тэсвэр хатуужил, хүмүүжлийн зөв нөлөө, зорилгодоо хүрэхэд бяр чадал бүхнийг шийдэхгүйг ойлгуулах, бие биенээ хүндлэн хайрлахад суралцахуулах зорилготой аж.
Тэмцээн 7-8 нас, 9-10 , 10-11 нас, 11-12 нас гэсэн дөрвөн насны ангиллаар явагдах бөгөөд эхний гурван насны ангиллын ялагч хүүхэд /7-8 нас хамаарахгүй/ Япон Улсад зохион байгуулагдах сүүлчийн шатны тэмцээнд оролцох эрхтэй болно.
Өсвөрийн сүмочдийн тэмцээн болно | ||
Үзсэн: 955 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.