
Монгол бөхийн өргөөнд өнөөдөр нийтийн Монгол шандастан, өсвөр бөхийн зуны улирлын хаалтын барилдаан боллоо. НМШ-ны барилдаанд 72 шандастан хүчийг үзэн барилдсанаас Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат Б.Гангамөрөн түрүүлж, Увс аймгийн Түргэн сумын харьяат Л.Төгсөө үзүүрлэсэн бол их шөвгийн гуравт Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Д.Мөнх-Эрдэнэ шалгарлаа.
Харин өсвөр бөхийн барилдаанд 10 бөх барилдсанаас нэг давсан таван бөх тойргоор барилдаж,
1-р байрт: Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат, Аварга сургуулийн сурагч Б.Ганхүлэг,
2-р байрт: Ховд аймгийн Мөст сумын харьяат Хилчин СХ-ны М.Баяржавхлан
3-р байрт: Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, Ө.Бумба-Очир нар шалгарав.
Б.Гангамөрөн түрүүллээ | ||
Үзсэн: 2117 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.