Шууд Chart

ДАШТ-ий сонгон шалгаруулалт энэ сарын 10,11-нд болно

2017-06-07 10:21:35

Францын нийслэл Парис хотноо ирэх наймдугаар сарын 21-26-нд бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн ДАШТ болно. Тус тэмцээнд өрсөлдөх Монголын баг тамирчдыг сонгох тэмцээн энэ амралтын өдрүүдэд болох юм.

Монголын чөлөөт бөхийн холбооноос 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, Азийн АШТ-д оролцсон тамирчин тойргоор барилдсан тамирчинтай халз барилдана. Харин улсын аварга болсон ч Азийн аваргад оролцоогүй тамирчдын жинд хамгийн өндөр оноотой тамирчин сонгон шалгаруулах тэмцээний шигшээ барилдаанд барилдах шууд эрхээ авах бол үлдсэн нь тойргоор барилдаж, ялагч нь шигшээд зодоглох байдлаар тэмцээний журмыг гаргажээ.

Өнгөрсөн хугацаанд Монголын чөлөөт бөхийн холбоо энэ оны насанд хүрэгчдийн УАШТ, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”, Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн, Дан Колов, “Монголиа Опен” олон улсын тэмцээнд оролцсон байдлаар нь тамирчдад чансааны оноо өгч байсан юм. Гэхдээ холбооноос гаргасан чансаанд зарим жинд эхний тав, зургаад багтсан тамирчид оролцох боломжгүй болсон тул дараагийн тамирчин нөхөж барилдахаар болж, дараах тамирчид дэлхийн аваргын сорилд өрсөлдөхөөр болжээ.

Оноо олгох журамд УАШТ, Гран при тэмцээний алт -10, мөнгө-ес, хүрэл-найм, V байр+зургаан оноо, VII байр-дөрөв, VIII байр-гурав, IX байр-хоёр, X байр-нэг оноо, ОУ-ын А зэрэглэлийн тэмцээнд алт-найм, мөнгө+долоо, хүрэл+зургаа, V байр+дөрөв, VII байр-хоёр, VIII байр-нэг гэх мэт оноо олгосон аж.

Мөн тивийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байр эзлэсэн тамирчдад чансааны оноо өгөхөөр шийдвэрлэсэн ба алтан медальд 10, мѳнгѳн медальд ес, хүрэл медальд найман оноо өгчээ.

Сонгон шалгарлуулалтад барилдах бөхчүүд

Эрэгтэй

57 кг: 
1. Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд)
2. Занданбудын Занабазар (Арслан)
3. Содномдашийн Батболд (Аваргууд)
4. Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)
5. Батсайханы Далайбаяр (Цастын барс)
6. Батжаргалын Төгс (Аваргууд)

61 кг:
1. Түмэнбилэгийн Түвшинтулга (Аваргууд)
2. Энхсайханы Ням-Очир (Аваргууд)
3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ (Алдар)
4. Батсайханы Нэмэхбаяр (Хасу-Мегастарс)
5. Төмөр-Очирын Тулга (Арслан)
6. Дамдинбазарын Цогтбаатар (Алдар)

65 кг:
1. Нармандахын Лхамгармаа (Алдар)
2. Батчулууны Батмагнай (Алдар)
3. Ганболдын Чойгожид (Женко)
4. Батболдын Номин (Аврагч)
5. Батсуурийн Наранболд (Хасу-Мегастарс)

70 кг:
1. Ганзоригийн Мандахнаран (Алдар)
2. Даваацэрэнгийн Хатанбаатар (Арслан)
3. Норовсүрэнгийн Амарсайхан (Харгант цамхаг)
4. Болдхүүгийн Сүхбат (Арслан)
5. Баттулгын Нямдорж (Харгант цамхаг)
6. Гантулгын Идэрхүү (Аваргууд)

74 кг:
1. Доржваанчигийн Гомбодорж (Сүлд)
2. Батчулууны Анхбаяр (Сүлд)
3. Бат-Эрдэнийн Бямбадорж (Алдар)
4. Болдхүүгийн Батсүх (Хасу-Мегастарс)
5. Занданбудын Сумъяабазар (Хангарьд)
6. Батсуурийн Отгонбаяр (Арслан)

86 кг:
1. Пүрэвжавын Өнөрбат (Хасу-Мегастарс)
2. Оргодолын Үйтүмэн (Алдар)
3. Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс)
4. Ганбаатарын Ганхуяг (Аваргууд)
5. Баатарын Нямбаяр (Ирээдүй)

97 кг:
1. Өлзийсайханы Батзул (Хүч)
2. Мөнхжаргалын Билгүүтэй (Женко)
3. Лувсандоржийн Төртогтох (Сүлд)
4. Пүрвээгийн Өсөхбаатар (Хилчин)
5. Бат-Очирын Гончигтавхай (Цастын барс)
6. Болдбаатарын Одсүрэн (Аварга)

125 кг:
1. Нацагсүрэнгийн Золбоо (Хүч)
2. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Аварга)
3. Доржхандын Хүдэрбулга (Сүлд)
4. Цэдэндоржийн Мөнхбаяр (Сүлд)
5. Батцэнгэлийн Чимэдвандан (Даян)
6. Төрмөнхийн Дүгэрдорж (Даян)

Эмэгтэй

48 кг:
1. Эрдэнэсүхийн Нарангэрэл (Хангарьд)
2. Цогтбазарын Энхжаргал (Алдар)
3. Бямбасүрэнгийн Мөнхнар (Алдар)
4. Буяндулайн Чимгээ (Хангарьд)
5. Сэдбазарын Энхтунгалаг (Арслан)
6. Түмэнжаргалын Баасан-Од (Аварга)

53 кг:
1. Даваасүхийн Отгонцэцэг (Хасу-Мегастарс)
2. Ганбаатарын Отгонжаргал (Алдар)
3. Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)
4. Бүүвэйбаатарын Хатантуул (Арслан)
5. Болормаагийн Дөлгөөн (Налайх)
6. Амгаланбаатарын Наранцацрал (Баянзүрх дүүрэг)

55 кг:
1. Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)
2. Бат-Очирын Болортуяа (Женко)
3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Баянзүрх дүүрэг)
4. Эрдэнэ-Очирын Лхагвадулам (Алдар)
5. Өлзийбатын Одгэрэл (Алдар)

58 кг:
1. Энхбатын Гантуяа (Хилчин)
2. Пүрэвийн Отгонбаяр (Женко)
3. Гүндсамбуугийн Энхсувд (Налайх)
4. Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс)
5. Адъяасүрэнгийн Жавзандулам (БТСДуС)
6. Цэенпилийн Шинэхүүхэн (Төв аймаг)

60 кг:
1. Баатаржавын Шоовдор (Хилчин)
2. Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)
3. Зоригтын Болортунгалаг (Хилчин)
4. Бүрнээбаатарын Нямгэрэл (Алдар)
5. Отгонбатын Оюунтуяа (Аварга)
6. Пүрэвхүүгийн Шинэхүү (Баянзүрх дүүрэг)

63 кг:
1. Пүрэвдоржийн Орхон (Алдар)
2. Соронзонболдын Батцэцэг (Хилчин)
3. Энхбаярын Цэвэгмид (Алдар)
4. Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)
5. Эрдэнэтуяагийн Саранхөхөө (Цастын барс)

69 кг:
1. Шархүүгийн Түмэнцэцэг (Хилчин)
2. Очирбатын Насанбурмаа (Алтай констракшн)
3. Амгаланбаатарын Чанцалням (Хасу-Мегастарс)
4. Энх-Амарын Даваанасан (Алдар)
5. Мөнхбатын Хишигмаа (Арслан)
6. Бямбадоржийн Цэцэгбаяр (Арслан)

75 кг:
1. Ган-Очирын Уртнасан (Хилчин)
2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар)
3. Буянжаргалын Даваацэрэн (Төв аймаг)
4. Ганбатын Ариунжаргал (Баянзүрх дүүрэг)
5. Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)

Нийтэлсэн: У.Баярсайхан

ДАШТ-ий сонгон шалгаруулалт энэ сарын 10,11-нд болно  
Үзсэн: 1209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй