
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо/UWW/ чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй жин тус бүрийн шилдэг 20 бөхийн шинэчилсэн чансааг гаргажээ.
Энэхүү чансааг гаргахдаа өнгөрөгч дөрөв, тавдугаар сард болсон тэмцээнийг нэгтгэсэн байна.
Үүнд, Болгарын Дан Коловын нэрэмжит тэмцээн, “Монголиа Опен” олон улсын тэмцээн болон тивүүдийн аварга шалгаруулах тэмцээний дүнг үндэслэжээ.
Манай улсаас таван бөх багтсаны дунд гавьяат тамирчин Г.Мандахнаран есөд бичигдэв. Тэрбээр өмнөх чансаанд тавд байсан бөгөөд дөрвөн байр ухарчээ. Тэгвэл 57 кг-д Э.Бэхбаяр, З.Занабазар нар багтсан бол 86 кг-д П.Өнөрбат 15-д, 125 кг-д Н.Золбоо 18-д жагслаа.
Манай бөхчүүд:
- 57 кг: Э.Бэхбаяр 5, З.Занабазар 10
- 65 кг: Гавьяат тамирчин Г.Мандахнаран – 9
- 86 кг: Гавьяат тамирчин П.Өнөрбат – 15
- 125 кг: Н.Золбоо 18 байрт тус тус бичигдлээ.
Эрчүүдийн найман жинд ОХУ-ын дөрөв, АНУ, Иран, Гүрж, Туркээс нэг бөх тэргүүлжээ.
Г.Мандахнаран дөрвөн байраар ухарч, есөд бичигджээ | ||
Үзсэн: 897 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.