Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2017-06-11 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 11. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 17. Адъяа гараг. Суулга одтой, хоёр хар мэнгэтэй, шарагчин могой өдөр.

                          Барилдлага: Үхэх
                          Шүтэн барилдлага
: Нэр өнгө 
                          Суудал: 
Уул

Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Таны төлөвлөгөөнд таагүй хандлагууд илрэнэ. Танд тавьсан зорилгодоо хүрэх, ажлаа төлөвлөхөд маш хүнд байна. Үйл явдлыг хурцатгах хэрэггүй. Асуудлыг бага дээр нь дарж ав. Та хардамтгай ч хайрт хүнийхээ төлөө бүхэнд бэлэн хүмүүс. Эрүүл мэнд таны сэтгэлийг тийм ч ихээр зовоохгүй. Харин эрч хүч тийм ч их бус байна. Байхгүй хүчийг бүү өөрөөсөө эр. Гэр бүлийнхэнтэйгээ оройг өнгөрөө.


ҮХЭР (4/20-5/20)

Танай гэрийн үүд хаалга бүх найз нөхдийн тань өмнө нээлттэй байх нь гэр бүлийнхэнтэйгээ муудахад хүргэж болзошгүй байна. Ойрын өдрүүдэд ямар нэг хувийн асуудал таныг хоёрдмол байдалд оруулна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ах, эгч эсвэл ахмад настай хамаатнуудаасаа нэлээд хэмжээний материаллаг тусламж авна. Энэ нь танд байрны нөхцлөө сайжруулах, ядаж л түүнийг тохижуулахад тус дэм болно. Илүү нийтэч байж сонирхолынхоо хүрээг өргөсгө. Энэ нь таны материаллаг байдлыг дээшлүүлж оюун санааны амьдралыг тань баяжуулна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хэт их сэтгэлийн хөдөлгөөн, уур уцаараасаа болоод та ажил дээрээ байх аргагүй болж мэднэ. Ганцаараа байхад таагүй бодлууд сэтгэл санаа эзэмдэнэ. Өнөөдөр эртхэн гэртээ харихыг хичээ. Харин хажуудаа өөрийгөө сайн ойлгодог хэн нэгийг байлгахаа мартав.


АРСЛАН (7/23-8/22)   

Үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөх эсвэл мэргэжпийн шинэ түвшинд өөрийгөө туршин үзэх хүсэл төрнө. Хайр дурлалд онцын өөрчлөлт гарахгүй ч эрсдэлтэй алхам хийж өөрийгөө сориход таатай цаг үе. Амралтын өдрүүдэд тактикаа боловсруулж, ирэх сард төлөвлөгөөгөө биелүүлэх ажилд орно.


ОХИН (8/23-9/22)

Тайван амрах эсвэл энгийн ажлуудыг хийхэд тохиромжтой өдөр. Гоо сайхны дэлгүүрээс шинэ үнэртэй ус худалдан авбал таашаал авах болно. Уран бүтээл хийх, гар урлалаар оролдох, хөгжим, утга зохиол судлахад таатай. Санхүүгийн тооцоогоо хий. Дотны хүмүүстэйгээ хамт бай.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Та өнөөдөр нээлттэй зөөлөн байна. Гэр бүлийнхэнтэйгээ харьцах харьцаа чинь улам бүр сайжрана. Та чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх хэрэгтэй. Алдаа, буруу тооцоо, буруу үйлдлүүдээс болж олон түгшүүртэй, санаа зовоох асуудал гаргах магадлалтай.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Олон хүн ямар нэг зүйлд хүслээ хэлэх сэтгэгдэл төрнө. Өнөөдөр тэдний хамгийн нандин хүслүүд биелж, олон санаа бодлоо амьдралд биелүүлж чадах бололтой. Сэтгэл тавгүй байгаагаас ойр дотныхон найз нөхдийнхөө хэлсэн үгийг хүлээж авч чадахгүйд хүрнэ. Бусадтай харьцаж, ажил хийн өөрийгөө ядраасны хэрэггүй. Та бие сэтгэлээ тайвшруулах бүх л аргуудыг хэрэглэхэд сайн.


НУМ (11/22-12/21)

Сарын хоёрдугаар арав хоног хэдийгээр сонголт хийхэд амаргүй байх боловч амьдралын бүх салбарт ирээдүйгээ төлөвлөх, өөрчлөлт хийхэд туйлын таатай байна. Ажлын горимд эрс шилжих хэрэггүй. Амралтын өдрүүдийн уур амьсгалаа үргэлжлүүлж театр, кино, үзэсгэлэн үз. Олон хүн цугласан газарт очихоос зайлсхийхийг зөвлөж байна.


МАТАР (12/22-1/19)

Эсрэг хүйстэнтэйгээ сайхан харьцаа тогтооно, сонирхолтойгоор танилцах, зүрх сэтгэлийн холбоотой болж магадгүй. Одоогийн байр сууриа бататгаж, санаачлага, авхаалж гарга. Ярилцагчаа илэн далангүй ярианд хүргэж чадах нь амжилтын үндэс болно.


ХУМХ (1/20-2/18)

Хувийн амьдрал таны амьдралын бараг хамгийн чухал зүйл болох нь. Хайр дурлалаас болж олон ухаангүй үйлдэл хийж эргэн тойрон мөн өөрийгөө ч гайхшруулна. Ганц бие хүмүүс хайр дурлалын асуудалд бусдад хууртаж болзошгүй байна.


ЗАГАС (2/19-3/20)

Эцэг, эхтэйгээ харьцаа тааруу байна. Хувийн зан чанар болон ямар нэгэн асуудал таны зочломтгой зан чанарыг бүдгэрүүлнэ. Таагүй харилцааны үед үглэж яншсаныхаа дараа тэднийхээ тусламжид найдаад хэрэггүй. Хэрэв та буулт хийхгүй бол хайртай хүнээ үл ойлгох байдал тань туйлдаа хүртэл хурцдаж болзошгүй байна.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  
Үзсэн: 1503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй