Шууд Chart

Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлбэл даян аварга цол хүртэнэ

2017-06-13 17:05:40

Улсын баяр наадам тун удахгүй болох гэж байна. Ялангуяа бөх сонирхогчид хэний хүү түрүүлэхийг таамаглаж сууна. Тэдний ихэнхи нь Архангай аймгийн Хашаат сумын уугуул, улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбыг нэрлэж байна.

Олон жилийн өмнө түрүүлэх мөрөөдлөө өнгөрсөн жил 1024 бөх барилдхад биелүүлсэн билээ. Одоогоор үндэсний бөхийн отгон аварга хэдий ч энэ жилийн баяр наадамд түрүүлбэл даян аварга цол хүртэнэ.

Тэрбээр энэ жил 32 настай. Улсын аварга Г.Эрхэмбаярын ард, С.Мөнхбатын урд эрэмбэтэй байгаа нь түүнд том боломж. 

Аймгийн цолтойдоо олон барилдаанд түрүүлж, шуугиулж байсан. Улсын наадамд гурван удаа (2007, 2008, 2010) гурав давсан бөгөөд 2011 оны улсын баяр наадамд улсын заан цол хүртсэн. 2012 онд шөвгөрч чадаагүй ч дараа жил нь тав даван чимэг нэмсэн юм.  

2014 оны наадамд наймын даваанд Б.Гончигдамбыг даван заан цолоо баталсан. Наймын даваанд түрүү бөхөөр тодорсон Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын арслан Н.Батсуурийг харцага цолтой байхад нь өвдөг шороодсон бол 2015 онд наймын даваанд улсын арслан П.Бүрэнтөгсөд амлуулан унасан байдаг. Тухайн үед энэ барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байв.

2016 онд заал танхимын барилдаанд төдийлөн сайн барилдаагүй юм. Түүнийг улсын наадамд сайн барилдахын тулд өрсөлдөгчдөө судлуулахгүйг хичээсэн ч гэх юм билээ. Улсын наадмын зургаагийн даваанд улсын харцага Ө.Бат-Оршихыг, долоод улсын харцага Т.Баасанхүүг, наймд улсын арслан Э.Оюунболдыг, есөд улсын аварга Г.Эрхэмбаярыг, 10-ын даваанд улсын арслан Р.Пүрэвдагвыг давж, арслан цолыг алгасан аварга цолонд хүрсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлбэл даян аварга цол хүртэнэ  
Үзсэн: 3530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
jiji [59.153.85.xxx] 2017-06-18 12:32
uvsiihan neg hor nairuultsan bga gesen nodningiin luivarduulsanda shataj uheh gej bga bh

Бидэнтэй нэгдээрэй