Шууд Chart

Монголын эмч, мэргэжилтнүүд Харвардын их сургуульд суралцана

2017-06-23 10:37:42

Төрийн нарийн бичгийн дарга  Д.Очирбат өчигдөр Харвардын их сургуулийн Профессор Марк С.Эллиоттыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар Эрүүл мэндийн яам, Харвардын их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Харвардын их сургуульд эмч мэргэжилтэн сургах чиглэлээр хамтарч ажиллах талаар ярилцжээ.

Тодруулбал, Харвардын Т2Т хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. Энэ нь Анагаахын  багш, эмч нарт тус сургуулийн заах арга зүйг сургах 9 сарын хөтөлбөр аж. Дэлхий дахинд уг хөтөлбөрийг Хятад, Энэтхэг улсад хэрэгжүүлдэг. Энэ удаа манай улсыг онцгойлон сонгож хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болжээ.


Монголын эмч, мэргэжилтнүүд Харвардын их сургуульд суралцана   
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй