
Гэмтэл согог судлалын үндэсний төв жилдээ 80 мянга гаруй хүнд осол гэмтлийн яаралтай тусламжийг үзүүлэн ажилладаг бөгөөд алсын дуудлагад нисдэг тэргээр үйлчлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус ажлын бэлтгэл болон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй иргэддээ тав тухтай орчныг бүрдүүлэхээр зорин ажиллаж байгаагийн нэгэн жишээг ГССҮТ-ийн үйл ажиллагаанаас харж болох юм. Бид цаашид бусад эмнэлгүүддээ мөн тав тухтай орчныг бүрдүүлэх тал дээр дэмжин ажиллах болно гээд бодлогын түвшинд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцууллаа.
Уулзалтын үеэр сайд А.Цогцэцэг МУ-д хийгддэггүй мэс заслын эмчилгээг нэвтрүүлэх зорилгоор гэмтлийн цээж, хэвлийн болон нуруу нугасны дурангийн мэс заслыг хийх хамт олныг Япон, Солонгос улсад багаар нь сургахаар шийдвэрлэснээ мэдэгдэв.
ГССҮТ нь иргэдэд ээлтэй тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор 12 сараас эхлэн хэсэгчлэн засваруудыг хийсэн юм. Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодын нарийн мэргэжлийн сургалтад байнга хамруулдаг бөгөөд эмнэлгийн дотоод халдвараас урьдчилан сэргийлж, иргэдэд тав тухтай орчныг бүрдүүлэн ажиллаж байна.
Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор олон талт арга хэмжээг авсны нэг нь өмнөх онд хамгийн их түлэгдэлтэй байсан СХД-ийн 7-р хороонд халуун тогооны 1000 тавиурыг суурилуулж байгаа бөгөөд эдгээр ажлуудын үр дүнд түлэнхийн өвчнөөр нас баралт 50 хувиар буурсан байна.
Түлэгдэлтийн тоо нэмэгдсэн ч нас баралт 50 хувиар буурчээ | ||
Үзсэн: 1295 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.