Шууд Chart

Ерөнхийлөгчийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

2013-11-19 10:43:19

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад /МХБНУ/ хийж буй төрийн айлчлал энэ сарын 18-нд эхэллээ. Цахиагийн Элбэгдорж болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг Нэй Би До хотын олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас МХБНУ-д хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, МХБНУ-ын Гадаад хэргийн сайд Уунна Маунг Луин болон албаны бусад хүмүүс угтлаа. Угтах арга хэмжээний үеэр хүндэт харуул жагсч Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэв.


Ерөнхийлөгчийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийх төрийн айлчлал эхэллээ  
Үзсэн: 1422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй