
Саяхан олимпийн наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдээд байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ оны 2 дахь Их дуулгын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Японы Уцуномияа хотноо болно. Дэлхийн шилдэг 10 багийн хооронд болох тус тэмцээнд манай улсаас "UB Garuda" баг оролцоно. Энэхүү их дуулга тэмцээнд манай улсаас анх удаа оролцох багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар дасгалжуулагч С.Тулгын удирдлагад тоглоно.
“Ulaanbaatar Garuda” баг өнгөрсөн 4 сард Хятадын Наньжин хотноо болсон Чалленжер тэмцээнээс эрхээ авсан. Япон улсад болох тус их дуулгад өрсөлдөх шилдэг 10 багаас манай UB Garuda баг 8-д эрэмбэтэй байна. Манай баг хэсэгтээ тэмцээнийг зохион байгуулагч япон улсын баг болон дэлхийн чансааг тэргүүлэгч Словени улсын багуудтай сугалаа таарсан байна.
Тус тэмцээний шагналын сан нь 30 мянган америк доллар. Түрүүлсэн баг нь 10 мянган америк долларын шагнал хүртэхийн зэрэгцээ 10-н сард болох финалын шигшээ тоглолтод оролцох эрхээ авах юм. Манай улсын тамирчид өнгөрсөн жилээс эхлэн тус тэмцээнд оролцож чамлахааргүй амжилт үзүүлж байгаа. Тиймээс ч олон улсын сагсан бөмбөгийн холбооноос олон улсын тэмцээн зохион байгуулах эрх олгож, өнгөрсөн 6 дугаар сард “Улаанбаатар Чалленжер” тэмцээнийг зохион байгуулаад байгаа юм.
"UB Garuda" баг Их дуулгын тэмцээнд өрсөлдөнө | ||
Үзсэн: 1943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.