Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

2017-07-30 06:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 30. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 7. Адъяа гараг. Салхины эх одтой, долоон улаан мэнгэтэй шар морь өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх
                          Шүтэн барилдлага
: Мунхрахуй
                          Суудал:
Мод

Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 27 минутад жаргана. 23:24 цагт сар тал болно. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдрийг эргэлтийн үйл явдал, хурц сэтгэгдэл төрөх өдөр гэж нэрлэх нь тийм ч тохиромжтой бус. Таны хувьд гүн гүнзгий санаа зовоосон сэтгэлийн хүчтэй хөдлөлтэй үйл явдлаар дүүрэн өдрийг хэлж байна. Ертөнцийг үзэх үзлээ бүхэлд нь өөрчлөн шинэчлэхэд бэлэн байхыг зөвлөж байна.


ҮХЭР (4/20-5/20)

Та өнөөдөр хүн болгоныг гайхшруулна. Ялангуяа ойр дотнынхныгоо. Энэ цаг үе таныг олон зүйлд сургана. Иймээс харилцаа холбоо, мэдээлэл хувийн ажлын туршлагаа ашигла. Дотны хүмүүс эцэг эхийн туршлага танд тустай. Баяр ёслолд уригдах нигууртай. Бэлэг сонгох асуудалтай тулгарна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр үүссэн хүндрэлүүд таныг зовооно. Санаа нэгтнүүд хүртэл таны төлөвлөгөөний эсрэг байна. Хүндрэлээс бүү ай. Ийм нөхцөл байдал танд урам зориг өгч, магадгүй таныг "гавьяа" байгуулахад хүргэнэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Шинжлэх ухаан, сургалтын арга хэмжээ, хурал цуглаан зэрэгт томилолтоор явахад туйлын сайн үе. Бичиг баримттай холбоотой эмхлэх зүйлд мөн утга эохиолын ажилд амжилттай байх өдөр. Эелдэг зан, гүйлгээ ухаанаа тохиролцох, харьцаагаа сайжруулахад ашигла.


АРСЛАН (7/23-8/22)   

Та урьд өмнө байгаагүйгээр авхаалжтай, нууцлагдмал болно. Та ихэнхдээ дүнсгэр, уйтгартай, тээнэгэлзсэн байдалтай байна. Өөрийгөө толинд сайн хараад инээмсэглэж үз. Ямар хөгжилтэй, эелдэг байгаагаа сайн хар.


ОХИН (8/23-9/22)

Тухайн байдал нь хувийн амьдрал авъяас билэг, зохион байгуулалтаас шалтгаална. Амжилтын хойноос хөөвөл учрах алдааг тооцож анхаар. Өрсөлдөгчийнхөө явуулж буй бодлого, өөрт ашигтайгаар асуудлыг шийдвэрлэх чадварыг харан суралц.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр та ямар нэгэн эд зүйл юмуу хувь хүнд шунан тэмүүлэх болно. Ингэхдээ тухайн агшинд таны сонирхлыг юу татаж байгаагаас хамааран санаа бодлоо өөрчилнө. Та өөрийгөө үр бүтээлчээр харуулж чадна. Өөрийгөө байгаагаар нь хүлээн ав.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Азын тэнгэр ивээж байна. Өмнө нь их хүч хөдөлмөр зарсан ажлаас ашиг орж ирнэ. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, ажлыг дуустал хийж чаддаг хүмүүсийг энэ өдөр аз ивээхболно.Энэ өдрийг хэлэлцээр хийх, шаардлагатай хуулийн зөвлөгөө авах зэрэгт зориулаарай. Зорьсон зорилгодоо итгэлтэй хөдлөх явдал нь шинэ арга замыг олж харахад хүргэнэ.


НУМ (11/22-12/21)

Өглөөгүүр бие чилээрхэх боловч энэ нь сэтгэл санаанд нөлөөлөхгүй. Гэр бүлийн амьдрал баяр баясгалан харилцан итгэлцэлтэй сэтгэл санаа тайван байна. Аялал жуучлалд явах, нүүж шилжих оршин суугаа газраа өөрчлөхөд таагүй. Эрүүл мэнддээ туйлын анхааралтай ханд.


МАТАР (12/22-1/19)

Ойрын үед чухал өөрчлөлтүүд болно. Энэ сард худалдан авсан шинэ тоног төхөөрөмжүүд амьдралын хэв маягийг тань өөрчилж, ирээдүйг тань тодорхойлох болно. Шинэ санаа бодол хүлээн авах таны чадвар хэзээ ч байгаагүй өндөр байна. Иймээс боломжийг бүү алд.


ХУМХ (1/20-2/18)

Өдөөн хатгалга, балмад явдал, хууралтын өдөр. Эрчүүдийн тогтворгүй, дүрэлзсэн зан тэднийг дурлалын торонд оруулна. Гэхдээ энэ дурлал нь түр зуурынх бөгөөд тун удалгүй уйдна. Эмэгтэйчүүд найз нөхөдтэйгөө болон хамаатнуудтайгаа учраа ололцох хэрэг гарна. Ухаалаг бай. Хэрүүл маргаан ихэнхдээ болгоомжгүй хэлсэн ганц үгнээс л болдог.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр та эрүүл мэнд тань доройтох учир урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Санаа муутны тараасан хов жив, цуурхал зарим хүмүүсийн чихэнд хүрнэ. Хууч өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ санаа тавибал зохино. Тааламжгүй мэдээг хэт эмзэглэлгүй хүлээн авахыг хичээгээрэй.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...  
Үзсэн: 4269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй