Шууд Chart

Словеничууд 3 дараалан хожлоо

2017-09-05 09:00:00

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 2 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн (ЕАШТ) 8-р сарын 31-ний өдөр эхэлсэн. Тэмцээнд Европ тивийн 55 орноос шалгарсан 24 шилдэг баг 6, 6-аараа 4 хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Энэ удаагийн буурал тивийн АШТ Финлянд, Румын, Турк, Израйль гэсэн 4 оронд зохион байгуулагдаж байгаа юм. 1935 оноос эхтэй ЕАШТ 5 дахь өдрөө үргэлжилж, тэмцээний “А” хэсэгт багтсан 6 багийн хооронд 3 тоглолт боллоо.

Буурал тивийн шилдэг багуудын нэг Словенийн шигшээ баг энэ өдөр Грекийн шигшээ багтай тоглож, 78:72-ын харьцаатай үндсэн цагт хожсон байна. Словенчуудаас энэ өдөр багийн лидер Лука Донкич 22 оноо аван бүх тоглогчийг тэргүүлсэн бол “Майами Хит” багийн шилдэг холбон тоглогч Горан Драгич  20 оноо авч багаа ялалтад хөтөлжээ. Ингэснээр зөвхөн Словенийн шигшээ баг хэсгийн эхний 3 тоглолтдоо дараалан хожсон амжилтаар “А” хэсгийг тэргүүлж эхэллээ. Грекийн шигшээ багийн хувьд 1 хожиж, 2 хожигдсон үзүүлэлтээр энэ хэсгийн 4-р байрт тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Словеничууд 3 дараалан хожлоо  
Үзсэн: 2694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй