Шууд Chart

650.789 ширхэг хувьцаа арилжжээ

2017-09-15 10:00:57

2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр I, II, III ангиллын 39 хувьцаат компанийн 650,789 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Бөөний худалдаа" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.58 хувиар өссөн бол "Монинжбар” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.38 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 64 ширхэг үнэт цаас  6,184,320 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1001 нэгж болж 0.71 хувиар өссөн нь 2015 оны 7-р сарын 20-ны өдрөөс хойш дахин 1000 нэгжийг давсан үзүүлэлт болсон бол зах зээлийн үнэлгээ 1,896.149,859,940 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


650.789 ширхэг хувьцаа арилжжээ  
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй