Шууд Chart

Испани 4 дэх хүрэл медалиа хүртлээ

2017-09-18 14:49:06

ОУСБХ-ноос 2 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг сагсан бөмбөгийн ЕАШТ энэ 2017 онд Финлянд, Израйль, Турк, Румын улсуудад зохиогдож, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо. Нийт 20 өдрийн турш үргэжлжилж аваргаа тодруулсан 40 дэх удаагийн Европын аваргын тэмцээний медалийн төлөөх тоглолтуудын тойм мэдээллийг одоо та бүхэнд хүргэе.

Энэ жилийн ЕАШТ-д энэ тивийн 55 орноос амжилт, чансаагаараа тэргүүлсэн шилдэг 24 баг өрсөлсөнөөс Испани, ОХУ-ын шигшээ багууд хүрэл медалийн төлөө тоглолтохоор шалгарсан юм. Испанийн багийн хувьд 5 дараалан хожсон амжилтаар "С" хэсгийн 1-р байраар гарч, шөвгийн 16-д Турк, шөвгийн 8-д Грекийн шигшээ багуудыг хожоод байсан ч хагас шигшээ шатанд Словений багт хожигдсон бол ОХУ-ын шигшээ баг “D” хэсгийн 3-р байраар хасагдах шатанд шалгарч, шөвгйин 16-д Хорват, шөвгийн 8-д Грекийн шигшээ багуудыг хожин тэмцээний шилдэг 4 багийн нэгээр тодорсон ч Сербийн багт хожигдсоноор хүрэл медалийн тоглохоор болоод байсан. 2007 оны Европын аварга Оросын багаас энэ өдөр багийн лидер Алексей Швед 18 оноо, Тимофей Мозгов 14 оноо, 10 самбар, Андрей Воронцевич, Дмитрий Кулагин нар 10 оноо авчээ.

Тэгвэл 2009, 2011, 2015 оны Европын аварга, 2006 оны дэлхийн аварга, олимпийн наадмын 3 мөнгөн медальт хүчирхэг Испанийн шигшээ багаас энэ тоглолтод ЕАШТ-ийн бүх цаг үеийн онооны лидер болоод байгаа Пау Газоль 26 оноо, 10 самбар, Марк Газоль 25 оноо, багийн шилдэг холбон тоглогч Сержио Родригес 16 оноо авч, 9 оновчтой дамжуулалт өгчээ. 
Улмар тоглолтын үндсэн цаг Испанийн шигшээ баг 93:85-ын харьцаатай өрсөлдөгчөө хожиж, ЕАШТ-ээс 4 дэх хүрэл медалиа хүртлээ. Тэд өмнө нь Европын аваргын тэмцээнд 3 удаа түрүүлж, 6 удаа мөнгөн медаль хүртэж байсан юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Испани 4 дэх хүрэл медалиа хүртлээ  
Үзсэн: 2464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.115.xxx] 2017-09-18 16:59
huuchnaar yugoslavia gesen neg ulsaas salsan ulsiin baguud alt mongon medal avch dee

Бидэнтэй нэгдээрэй