Шууд Chart

Ерөнхийлөгч Ба Зиа-Вунг Тау мужийн Ардын хорооны тэргүүлэгчидтэй уулзлаа

2013-11-26 08:44:09

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ Ба Зиа-Вунг Тау мужийн Ардын хорооны тэргүүлэгчидтэй энэ сарын 24-нд уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Батлан хамгаалахын дэд сайд  А.Баттөр, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар байлцав.

Уулзалтын үеэр хоёр орны ирээдүйн харилцааг өргөжүүлэх, тэр дундаа хотуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудлуудыг хэлэлцлээ. 

Ба Зиа-Вунг Тау муж нь улсынхаа Дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувийг бүрдүүлдэг бөгөөд газрын тос, эрчим хүч, полиэтилен, ган болон цементийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг аж. Тус мужийн нэг хүнд ногдох ДНБ 4000 ам.доллар, гадаадын хөрөнгө оруулалтаар улсдаа эхний тавд багтдаг байна.


Ерөнхийлөгч Ба Зиа-Вунг Тау мужийн Ардын хорооны тэргүүлэгчидтэй уулзлаа  
Үзсэн: 1807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй