Шууд Chart

“Уурхайчдын цом” олон улсын тэмцээн Кемеровод маргааш эхэлнэ

2017-09-20 16:50:52

Чөлөөт бөхийн “Уурхайчдын цом” олон улсын тэмцээн энэ сарын 21-23-нд ОХУ-ын Кемеровод болно. 2013 оноос хойш зохион байгуулж эхэлсэн тус тэмцээнд манай улсаас 61 кг-ийн жинд  Түмэнбилэгийн Түвшинтулга, 65 кг-д Чойдогжамцын Жамсранжав, 70 кг-д Цэрмаагийн Чингэс, 86 кг-д ОУХМ Оргодолын Үйтүмэн, 125 кг-д Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ гэсэн таван тамирчин оролцоно.

“Уурхайчдын цом” -д түрүүлсэн гадаадын шилдэг бөхийг 100 грамм алтаар шагнах бол дотоодын шилдэг бөхийг “Тоёото” авто машинаар байлдаг уламжлалтай. Алдарт бөх Александр Карелин, Артур Таймазов, Арсен Фазаев, Анатолий Белоглазов нар хүндэт зочноор оролцоно гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.


“Уурхайчдын цом” олон улсын тэмцээн Кемеровод маргааш эхэлнэ   
Үзсэн: 777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй