Шууд Chart

Монгол, Якутын бөхчүүд нөхөрсөг халз барилдана

2017-09-21 16:55:09

Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-д оролцохоор ОХУ-ын Сахад очоод байгаа билээ. Манай тамирчид үүнээс өмнө Якутын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд есдүгээр сарын 22-нд буюу маргааш хоёр орны бөхчүүдийн дунд нөхөрсөг халз барилдааныг зохион байгуулагдахаар болжээ.

Энэхүү халз барилдаанд манай улсаас 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Т.Тулга, 70 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д З.Сумъяабазар, 86 кг-д Б.Нямбаяр, 97 кг-д Б.Одсүрэн, 125 кг-д М.Лхагвагэрэл нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор хүч үзнэ. Харин эзэн орноос Иван Дмитриев, Егор Старостин дасгалжуулагчтай 57 кг-д Николай Охлопков, 61 кг-д Егор Пономарев, Ньургун Александров (нөөц), 65 кг-д Иван Ефремов, Константин Власов (нөөц), 70 кг-д Виктор Степанов, 74 кг-д Дьулустаан Сивцев, 86 кг-д Максим Толмачев, 97 кг-д Никита Валеев, 125 кг-д Ион Болтунов манайханы эсрэг барилдах юм.

Тус халз барилдааныг Якутын Биеийн тамир, спортын нэрт зүтгэлтэн, багш, сурган хүмүүжүүлэгч Константин Постниковын нэрэмжит болгон зохион байгуулна.


Монгол, Якутын бөхчүүд нөхөрсөг халз барилдана   
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
albaker [93.65.89.xxx] 2017-09-21 17:31
Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Бидэнтэй нэгдээрэй