Шууд Chart

Төв цэнгэлдэхийн засвар, тохижолтийн ажил хэвийн явагдаж байна

2013-06-29 10:14:34

 

Улсын баяр наадам болоход 11 хоног үлдлээ. Дэнж хотойтол нааддаг наадамчдын хамгийн их очдог газар бол Төв цэнгэлдэх хүрээлэн болон түүний эргэн тойронд буй Сур, Шагай харвааны асар билээ.
 
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажилд энэ жил Наадмын комиссоос 15 сая төгрөг төсөвлөж өгсөн бөгөөд засвар, тохижолт үйлчилгээний ажил өнөөдрийн байдлаар хэвийн явагдаж байна.
 
Жилийн жилд дээрх хэмжээний мөнгийг Наадмын комиссоос төсөвлөж өгдөг ч энэ нь хаанаа ч хүрдэггүй хэмээн “Төв Цэнгэлдэх Хүрээлэн” компанийн зохион байгуулагч Б.Төмөрбаатар учирлав.
 
Өнөөдрийн байдлаар тус засвар, тохижолтийн ажилд 2-3 компанийн 50-60 хүн өдөр шөнөггүй уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд цагтаа амжиж Наадмын комисст ажлаа хүлээлгэж өгөх гэнэ.
 
Түүнчлэн 15000 хүний багтаамжтай Цэнгэлдэх хүрээлэнт тодорхой хэмжээний суудал нэмж тавихаар Наадмын комиссынхон бэлтгэл ажлаа хангаж байна.

 


Төв цэнгэлдэхийн засвар, тохижолтийн ажил хэвийн явагдаж байна  
Үзсэн: 1799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй