Шууд Chart

Урьдчилан сэргийлэх зөвлөмж сэрэмжлүүлгийг хүргэн ажиллаж байна

2026-07-12 15:54:05

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баяр наадмын өдрүүдэд иргэд, олон нийтэд болзошгүй гал түймэр, үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмжийг хүргэн ажиллаж байна. 

Төв цэнгэлдэх хүрээлэнд давхардсан тоогоор 140 алба хаагч, 23 автомашин, техниктэй ажиллаж болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 829 объектод явуулж, 404 зөрчлийг илрүүлэн, худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулж буй иргэн, аж ахуй нэгж, иргэд олон нийтэд 2711 сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэсэн.

Хүй долоон худагт  давхардсан тоогоор 159 алба хаагч, 33 автомашин, техниктэй ажиллаж болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, аж ахуй байгууллагад хяналт шалгалтыг зохион байгуулж, 5853 сэрэмжлүүлэг, зөвлөмжийг иргэд, олон нийтэд хүргэж ажиллалаа.

Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт болон завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна.

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт болон завьт эргүүлээр давхардсан тоогоор 240 алба хаагч, 48 автомашин, завь, техник хэрэгсэлэйгээр ажиллаж, голын эрэг дагуу 1933 иргэнд сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн, 7 иргэнийг (хүүхэд 4, том хүн 3) усанд осолдохоос авран хамгаалж, голын усанд боогдсон 8 автомашиныг татан гаргаж аюулгүй байдлыг хангаж ажилласан.

 


Урьдчилан сэргийлэх зөвлөмж сэрэмжлүүлгийг хүргэн ажиллаж байна  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй