Шууд Chart

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

2026-07-10 16:56:10

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт өнөөдөр Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн хүрээнд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн зүтгэлтнүүд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нарын төлөөлөл оролцлоо.

Төрийн ёслолын журамд зааснаар жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр монгол төрийн үе үеийн түүхэн зүтгэлтнүүд, тусгаар тогтнолыг бататгагчдаа залгамжлан хүндэтгэж буйн илэрхийлэл болох энэхүү ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв  
Үзсэн: 60 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй