Шууд Chart

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

2026-07-12 15:36:06

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна.

Тус даваанд Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын начин Л.Энхсаруул, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, Улсын начин Б.Түвшинтөгс, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Улсын начин Э.Мөнхжаргал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Д.Алтанцоож, Архангай аймгийн Тариат сумын харьяат, аймгийн арслан Ө.Батсуурь, Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, аймгийн начин Б.Сундуйжав нар учраа бөхчүүдээ өвдөг шороодуулан Улсын харцага цолын болзлыг хангалаа. 


Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна  
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй