Шууд Chart

Тоглолтын өмнө: "Манчестер Сити"-"Шахтёр"

2017-09-26 17:35:52

Тэмцээний "F" хэсгийн онцлох тоглолт Английн "Манчестер Сити" болон Украйны "Шахтёр Донецк" багуудын хооронд Манчестер хотын "Этихад" цэнглдэх хүрээлэнд болно. Пеп Гуардиалогоор удирдуулсан "Манчестер Сити" хэсгийн эхний тоглолтдоо Нидерландын аварга "Фейеноорд"-ыг 4:0-ын харьцаатай хожсон бол "Шахтер"-ын залуус "Аваргуудын лиг"-ийн хэсгийн эхний тгололтдоо Италийн "Наполи"-г 2:1-ээр хожиж, багууд адил 3 оноотой хэсгээ тэргүүлж байна.

Багуудын аль аль нь мөн улсынхаа лигийн тэмцээнүүдийг тэргүүлж байна. "Манчестер Сити"-гийн хувьд Английн "Премьер лиг"-ийг 6 тойргийн дараах байдлаар 21 гоол оруулж, нэг ч хожигдолгүй тэргүүлж байгаа бол Паоло Фонсекагаар удирдуулсан "Шахтёр" Украйны лигийг 10 тойргийн тоглолтоос 25 оноо авсан амжилттайгаар лигийн багуудыг хошуучилж байна. Түүнчлэн "Манчестер Сити"-гийн залуус энэ улирал бүх тэмцээний хүрээнд 8 тоглолт хийж, 27 гоол оруулсан өндөр форумтай байгаа юм. Тэд Европын тавцанд талбайдаа хийсэн сүүлийн 9 тоглолтдоо хожигдоогүй. "Манчестер Сити"-гийн бүрэлдэхүүнээс энэ өдөр багийн ахлагч Винсент Компани бэртлийн улмаас оролцох боломжгүй байгаа бол дэлхийн хамгийн өндөр үнэтэй хамгаалагч болсон Бенжамин Менди талбайд гарах эсэх нь эргэлтэй байгаа юм байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Тоглолтын өмнө: "Манчестер Сити"-"Шахтёр"   
Үзсэн: 1510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй