Шууд Chart

202.556 ширхэг хувьцаа арилжжээ

2017-09-28 10:50:19

2017 оны 9 дүгээр сарын 27-ний өдөр I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 202,556 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол керамик" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.0 хувиар өссөн бол "Улсын их дэлгүүр” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.43 хувиар уналаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 1,642 ширхэг үнэт цаас 184,795,120 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 24,919 ширхэг үнэт цаас 2,446,049,040 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1064.59 нэгж болж 0.41 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,097,628,974,172 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


202.556 ширхэг хувьцаа арилжжээ  
Үзсэн: 1339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй