Шууд Chart

Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойн барилдаанд Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ

2017-10-01 11:08:23

Монгол Улсын Аварга Ч.Санжаадамбаар магнайлуулсан хүчит 256 бөх уран мэхийг уралдуулан хүчийг үзэж барилдсанаас Архангай аймгийн харъяат Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Увс аймгийн харъяат Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ. Их шөвөгт Улсын арслан Ч.Санжаадамба, Улсын начин Э.Даш шалгарсан бол шөвгийн наймд Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын харцага Т.Баасанхүү, Улсын харцага Б.Бат-Өлзий, Улсын начин Анар тунан үлдсэн юм.

Ойн баярын хүчит бөхийн барилдаанд уран мэхийг үзүүлэн түрүүлсэн бөхийг 10 сая ₮, Үзүүр бөхийг 5 сая ₮-өөр байлж шагнасан бөгөөд Эрчим хүчний сайд П.Ганхүү, дэд сайд Т.Гантулга, ТНБД З.Мэндсайхан нар шагналыг гардууллаа.

Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойн барилдаан чансаатай болж, Монгол үндэсний бөхийн эрхэм дээд цолтой хүчтэнүүд зодоглосныг олон түмэн онцолж байна.


Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойн барилдаанд Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ  
Үзсэн: 5007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2017-10-02 10:18
Пүрэвдагва арслан сайхан бөх. Аваргуудын халааг авч сайхан залгамжлуулж яваарай. Санжаадамба аварга ч мөн цаг үеийн сайхан тулхтай ба юм даа.
zoduur [103.9.90.xxx] 2017-10-02 09:23
Burenbugs harin uilahaa baijee er boloh geed l bgaan bna daa
Зочин [202.70.46.xxx] 2017-10-01 20:27
hoer sain arslan,hoeulaa avarga boloh magadlal ondortei amjilt husey
Зочин [202.9.41.xxx] 2017-10-01 16:55
4-р цахилгаан станцыг бодоод Бүрэнтэгс нэг удаа түрүүлэх ёстой байсан. Даан ч
Зочин [66.181.185.xxx] 2017-10-01 12:57
Унаж сураад уйлах нь багасжээ. Тэнэг дөрвөд шүү жалганаасаа гарч үзээгүй орк.
hariult [27.123.214.xxx] 2017-10-01 12:40
unchaad uildag bukh baihgui harin luivarduulbal bukh baitugai huuhed ch uilna
Зочин [103.229.122.xxx] 2017-10-01 12:24
burentogs durak unachaad tiichilj uilsangui yu?
Zochin [73.12.173.xxx] 2017-10-01 12:56
Gertee hariad gingenetel uilsan geseen haha

Бидэнтэй нэгдээрэй