Шууд Chart

Есдүгээр сард зохион байгуулагдсан 2 тэмцээнээс 3 медаль хүртэв

2017-10-03 14:23:17

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Т.Отгонзаяа өнгөрөгч есдүгээр сард хоёр тэмцээнд амжилттай оролцож гурван медаль хүртжээ.

Тэрбээр 2017 оны есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо болсон Жюү-жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн. Тэмцээний “Мастер 1” ангиллын хөх бүсний -77кг-ын жинд МӨНГӨН медаль хүртсэн бол тус ангилалынхаа Үнэмлэхүй жинд АЛТАН медалийн тавцанд зогссон юм.

Мөн дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг томоохон тэмцээн болох Азийн танхимын болон тулааны спортын наадамд амжилттай оролцож хүрэл медаль зүүсэн. Азийн олимпийн зөвлөл, Туркменистан улсын засгийн газартай хамтран зохион байгуулсан “Ашгабат 2017” Азийн танхимын болон тулааны спортын наадмын Контакт жюү-жицүгийн 85 кг жинд хүрэл медалийн эзэн болж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан юм.

Цагдаагийн ахмад Т.Отгонзаяа нь цагдаагийн алба хаагчийн хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлэхийн сацуу самбо, жюү-жицү бөх болон тулааны урлагаар хичээллэн, тив, дэлхийд Монгол Улсынхаа болон цагдаагийн байгууллагын нэрийг дуурсгаж яваа тамирчдын нэг.

Тэрбээр 2017 оны самбо бөхийн Улсын аварга болсон бөгөөд өнгөрөгч наймдугаар сард манай улсад анх удаа зохион байгуулагдсан “ULAANBAATAR INTERNATIONAL PRO” олон улсын жюү-жицү бөхийн тэмцээнд “Мастер 1” ангиллын хөх бүсний 85 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлж байсан билээ.


Есдүгээр сард зохион байгуулагдсан 2 тэмцээнээс 3 медаль хүртэв   
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй